Баянгол дүүргийн X хорооллын “Магнай трейд” шатахуун түгээх станцын орчим байрлах дулааны төв станцын шугам энэ сарын 14-нд хагарч, тэр хавь усанд автсан билээ. Учир нь шугам элэгдсэн байснаас хүчтэй даралтад хагарсанаас үүдэлтэй гэмтэл аж. Уг гэмтлийн улмаас X хорооллын хэрэглэгчдийн халуун усыг түр хязгаарлаад байсан бол шугамыг засварлаж дуусгаад өнөөдрөөс хэрэглэгчдэд халуун ус өгч эхлэхээр болжээ. Тиймээс өнөөдөр X хороолын айлууд халуун устай болох нээ.

Сэтгэгдэл ( 0 )