Жолооны үнэмлэх даваа гарагаас хэвлэж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 07 сарын 16

Жолооны үнэмлэхний хэвлэлт зогсч, үнэмлэх олгохгүй байгаад жолооч нар нэлээд бухимдалтай байгаа билээ. Тэгвэл  Замын цагдаагийн газар жолооны үнэмлэх хэвлэдэг машинаа шинэчилсэн боловч эвдрэлтэй байгаа учраас үнэмлэх хэвлэх боломжгүй болчихоод байгаа юм. Гэхдээ жолооны үнэмлэхний оронд түр үнэмлэх олгож байгаа. Харин жолооны үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн иргэдийн үнэмлэх 20-25 хоногт гарч байгаа аж.

Тэгвэл сайн мэдээ дуулгахад, ирэх даваа гарагаас шинэ машинаа ашиглаж, үнэмлэхээ хэвлэж эхлэх гэнэ. Тэгэхээр шинээр жолооч болж байгаа жолооч нарын үнэмлэхийг ирэх долоо хоногоос хэвлээд эхлэх юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
багий(202.179.20.177) 2025 оны 03 сарын 13

болоош дээ

1  |  0
мийгаа(124.158.77.28) 2025 оны 03 сарын 13

үнэмлэхээ авах юмсан үнэмлэхгүй машин барьж явах ядаргаатай юмаа

1  |  0
Зцг(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

Энэ карт хэвлэдэг машиныг Тэмvvжин сайдын Смарт Солюшнз компани шахсан. Захирал нь Солонго гэдэг авгай байдаг ба юу ч хэлээд нэмэргvй юм бна лээ. Урьд нь зvв зvгээр байсан vнэмлэх энэ компаниас болж сvvлийн 3н жил асуудалтай байна.

1  |  0
Top