"Номтой нөхөрлөе" клубээс санаачилан хандивын ном цуглуулах аян эхэлжээ. Тус клубээс хандиваар цуглуулсан номоо хөдөө орон нутаг дахь хүүхэд, залуучуудад зориулж мэдлэг, боловсрол, оюуны хөгжилд нь өөрсдийн сайхан сэтгэлийн тусаа нэмэрлэж байгаа юм байна. Та өөрт байгаа номоо хэрвээ хандивлахыг хүсвэл Их дэлгүүрийн баруун авто бусны буудлын харалдаа байрлах "Peace tower" төвийн 15 дугаар давхарт 503 тоотод "Номтой нөхөрлөе" клубийн оффисын байранд аваачиж өгөх юм байна. Ингэхдээ 21 аймгийн аль нэг сумын ч юм уу хүссэн хүмүүстээ хаяглаж болох аж. Мөн олноор нь ном хандивлахыг хүсвэл тус клубын залуус өөрсдөө очиж авч байна. Энэхүү сэтгэлийн аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 88113330, 88686686 утаснаас лавлаж болно.

Сэтгэгдэл ( 0 )