УИХ-ын гишүүн Б.Болор наадмын сэтгэгдлээ ийн хуваалцжээ.
“Миний хувьд 2 өдөр л цэнгэлдэх дээр өнжлөө. Сэлэнгэ нутгаас анхны аварга төрсөнд хувьдаа баяртай байгаа. Манай нутгийн бөхчүүдийн хувьд санаанд хүртэл сайн барилдаж чадсангүй ээ. Адьяабат, Шинэбаатар, Нямдорж 3 маань 4-ийн даваанд өвдөг шороодлоо. Сүүлийн 2 жил улсын цолтнуудын эгнээнд багтсан Амарзаяа, Пүрэвдагва хоёр залуу начингууд маань мөн л 4-ийн даваанд өвдөг шороодлоо. Эрт дээр үеээс ахмад бөхчүүд маань нутгийнхаа өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдэд даваа өгч дэмждэг байсан уламжлал байсан. Үүнийг бол би зөв гэж боддог. Харамсалтай нь энэ сайхан уламжлал манай аймгийнханы хувьд бага хэрэгжих юмаа. Рагчаа гарьдын хувьд дээшээ барилдсан бол ярих юм алга, харин 5-ын даваанд хэвтэх л байсан бол олон жил хамт бэлтгэл хийж байгаа нутгийн дүү Адьяабатдаа даваа өгөхөд нутгийнхан маань баярлах байсан байх. Олимпийн аваргаа маш их хүндэлдэг, цол авсанд нь баярлаж байгаа. Гэхдээ манай аймгийн хоёр толгой бөхчүүд маань...” хэмээн өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )
Санаа нэг байна. Болор гишүүнээ та нутгийнхаа бөхчүүдийг нэгтгэж сайн багш олж өгөх хэрэгтэй байна. манай архангай бөх сайтай гэхдээ одоо хүн бүр хувиа бодоод нэг баг болж өгөхгүй байна. таниас нэг зүйл хүсэе Та Санжаадамбад сайн багш олж өгөөч тэрэнд бяр байгаа түрүүлэх нөөц байгаа зааж чиглүүлдэг сайн багш хэрэгтэй. та нутагаасаа сайн бөх улсын аврага цолтой бөх төрүүлхэд та хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна. амжилт хүсье
ene gishuun jinhene dob jalganii uzliig gargaj bn bid bugderee l mongol tuvshinbayar bol 7-n terbum hunii abraga shu
олимпийн аварга гээд хиймэл цол зүүгээд явах нь уьгагүй. Үнэн хэрэгтээ 3 л давсан. амтгүй харцгаас амттай наяин дээрдээ. Үнэн хэрэгтээ бол начны болзол ч хангаагүй л гарьд гэсэн хоосон нэр зүүлээдээ Түвшинбаяр дүү минь. Түүний буруу ч гэж юу байхав. Наад балиар 3 хүний л хүнийг гутаасан долигонох аядсан үзэгдэл юмдаа