ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрөгч долоо хоногт 470 хүн хандаж үйлчлүүлжээ. Тэдний 244 буюу 51.8 хувь нь урьдчилан сэргийлэх, сайн дурын шинжилгээнд хамрагдсан байна. Нийт үйлчлүүлэгсдээс БЗДХ-ын 37 тохиолдол илэрснийг хяналтанд авч, хавьтлын судалгаа хийж, эмчилгээнд хамруулжээ.
Харин энэ сарын 9-нд сайн дураараа шинжилгээ өгсөн 25-29 настай, эрэгтэйд ХДХВ-ын халдвар илэрч, онош нь батлагдсанаар ХДХВ-ын халдвартай болох нь батлагдсан 144 дэх тохиолдол илэрчээ.

Сэтгэгдэл ( 0 )