Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус хороонд байрлах халуун усны газраар үйлчлүүлсэн Дундговь аймгийн харьяат 36 настай эмэгтэй Н хуурамч дэвсгэртээр үйлчлүүлсэн байна. Тэрээр биедээ 30 гаруй хуурамч мөнгөн дэвсгэрт авч явж байжээ. Тиймээс уг хуурамч дэвсгэртүүдийг хураан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлсэн бөгөөд одоогоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )