Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-ийн дөрөв, тавдугаар төслийн санхүүжилтын зээлийн хэлэлцээрийг баталжээ.
Үүний дагуу Сонгинохайрхан дүүрэгт 300 ортой дүүргийн нэгдсэн эмнэлэг байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах төвийн барилга байгууламжийг шинэчилэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 0 )