Улсын минь нийслэл Улаанбаатарын зам гэж машины там болсон. Тиймдээ ч зам засаж, сэлбэсээр хамаг төсвөө бардаг. Дээрээс нь машины тоо нэмэгдсээр байгаа нь засын түгжрэлийн нэг шалтгаан болж байгаа. Өөрөөр хэлбэл шинээр зам тавихгүй байгаа нь замын түгжрэлд нөлөөлдөг олон хүчин зүйлийн нэг болж байгаа юм. Тэгвэл манай улсад өргөн нарийн гэлтгүй замын тоог нэмэх хэрэгтэйг илтгэж байгаа юм. Үүнийг нэгэн судалгаагаар баталъя. Олон улсад нийслэлийн газар нутгийн хичнээн хувийн зам эзэлж байгааг судалсан байна. Тодруулбал судалгаанд хамрагдсан хотуудын 800м х800м нэгж талбайд эзлэх замын талбайн хэмжээгээрээ Хeлсинк 30%, Саппоро 35% , Стокгольм 31%, Вашингтон 29%, Улаанбаатар 9 хувьтай гарсан байна. Манайд тэгэхээр одоо байгаагаас хоёроос гурав дахин их зам тавих хэрэгтэй гэсэн дүр зураг энэ судалгаанаас бууж байгаа биз. Хэрвээ нийслэлийн зам одоо байгаагаасаа 2-3 дахин нэмэгдвэл замын түгжрэл гээчийг бид бүхэн мартах гэгээн ирээдүй харагдаж байна. Тэгвэл манай улсад зам тавих боломж байгаа юу? Гэвэл байгаа. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд энэ талаар тусгасан гэсэн. Ингэхдээ мэдээж хэрэг төлөвлөгөөнд орсон зарим нэг барилга байшинг нураан, оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлэх ажээ. Энэ ажлыг хэрэгжүүлэхдээ нийслэлийнхэ зарим гудамж талбайн зохион байгуулалтыг одоо байгаагаас нь илүү зохион байгуулалттай болгох гэнэ. Өөрөөр хэлбэл нийслэлийн гудамжны хөгжил хэт хоцрогдсон авч барилгуудын хөгжил хэт өсөлттэй байсан нь нэлээд эртнээс тодорхой болсон бөгөөд үр дүнд нь явган зорчигч болон тээврийн хэрэгсэл нэвтрэхэд хэт удаашралтай гудамжны уулзварууд бий болсон. Хотын барилгажилтыг дэмжихийн хэрээр гудамжны хөгжлийг орхигдуулсан нь өнөөдрийн түгжрэл болон явган зорчигдод аюултай уулзвар, замын хэмжээ нэмэгдсэн байгаа юм.
Тэгвэл энэ байдлаас гарахад нийслэлд 26 гудамж нэмж барих хэрэгтэй гэнэ. Нэмж 26 шинэ гудамж гаргаснаар төвийн хэсгийн автозамын сүлжээг шинэчлэн ѳѳрчлѳх боломж нээгдэх ажээ. Мөн Гудамжны нэвтрэх чадвар нэмэгдсэнээр уулзваруудын ачаалал хөнгөрнө гэж судлаачид дүгнээд байгаа.
Энэ бүхнээс үзэхэд замыг барихад ихээхэн хөрөнгө гаргаж байгаа нь тодорхой боллоо. Одоо харин зам компаниуд довоо борлуулалгүй нэгдэн нийлж, “хөөрхөн төлөвөлгөө” боловсоруулчихаад холбогдох улсуудад нь барих юм бол асуудал үндсэндээ шийдэгдчих гээд байгаа хэрэг. Ингэсэн тохиолдолд захиалагч, хэрэглэгч, гүйцэтгэгч гээд гурван талдаа ашигтай ёсто өнөөх харилцан ашигтай хамтын ажиллагаа гээч нь болно.
Тэгэхээр зам гүүрийн компаниуд төр засаг дэмжье гэж байгаа дээр нь нэгдэн нийлж, сэргэлэн зан гаргаад, ямар нэгэн юм хийгээчээ...
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )