Нэгдүгээр сарын 2-ноос гурванд шилжих шөнө ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тусгай дугаарын 102 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 3546 удаа холбогджээ. Эдгээрээс гэмт хэрэг зөрчлийн 1238, зам тээврийн ослын 76 мэдээллийг шалгаж үзээд гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Үүнд, бусдын биед гэмтэл учруулах 3, бусдын эд хөрөнгийг хулгайлах 9, дээрэмдэх 1, танхайрах 13, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг 12 бүртгэгдэж 12 хүн гэмтжээ. Харин ослын 38 хэрэг бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )