Хими цэвэрлэгээ угаалгын газруудыг аттестатчлав

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 19

 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хими цэвэрлэгээ болон угаалгын газруудад асттестатчлалыг явуулжээ. Аттестатчлалд 39 аж ахуйн нэгж, иргэн хамрагдсанаас 9 нь авах ёстой 260 онооны 80%-иас дээш оноо авч аттестатчлалд тэнцсэн байна . Харин аттестатчалд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагууд хими цэвэрлэгээний ажил, үйлчилгээний MNS 5353:2004 стандартын болон нийслэлд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын мөрдөлт хангалтгүй, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуй, галын болон хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний талаар мэргэжлийн байгууллагаас туслалцаа, дэмжлэг авдаггүй, дүгнэлт гаргуулдаггүй, агааржуулалтын систем нь MNS 4990:2000 стандартын шаардлагад нийцээгүй, гал гарсан нөхцөлд хэрэглэх унтраагч хөөс, элс болон гал унтраах зориулалтын бусад хэрэгсэл байхгүй гэх мэт зөрчил гарсан байна. Мөн үйлчилгээнд хэрэглэж байгаа химийн бодис нь органик уусмал мөн эсэх болон химийн шинж чанар, томьёо нь тодорхойгүй, химийн бодисын олголт, зарцуулалтын бүртгэлгүй, химийн бодисыг зөөвөрлөх, хадгалах, хэрэглэхдээ аюулгүй байдлыг хангах стандартыг мөрддөггүй зэрэг нийтлэг дутагдал илэрчээ.

Аттестатчлалд тэнцсэн аж нэгжүүд:

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu