Шинэ жилийн баярыг тохиолдуулан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хуучин оноо үдэж, шинэ оноо угтан цэнгүүн зохион байгуулж байгаатай холбогдуулан цагдаагийн газраас зөвлөмж, мэндчилгээ ирүүллээ. Мэндчилгээ, зөвлөмжинд: Цагдаагийн байгууллагаас иргэд та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэж дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна" гэжээ. Мөн
- Шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүндээ анхаарал, халамж тавьж гэмт халдлагад өртөх,осгохоос сэргийлж гэр оронд нь хүргэж өгөх арга хэмжээ авах,
- Баярын өдрүүдэд хүнсний аюулгүй байдлаа хангаж чанарын шаардлага хангасан баталгаатай бараа бүтээгдэхүүн худалдан авах /архи, согтууруулах ундаа, бусад бүтээгдэхүүн/,
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,
- Салют /пиротехник/-тэй болгоомжтой харьцаж, зөвшөөрөгдсөн газраас чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдан авч,хэрэглэх бол мэргэжилтний туслалцаа авах,
- Галын аюулаас урьдчилан сэргийлж, олон нийтийн газарт салют /пиротехник/-ийн хэрэгсэл хэрэглэхдээ аюулгүй байдлаа хангаж мэргэжлийн байгууллагын туслалцаа авах
- Баярын өдрүүдэд хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өмч хөрөнгөндөө /автомашин, цүнх сав, дээл хувцас, гэх мэт эд зүйл/ анхаарч манаа харуул, жижүүртэй газарт байлгаж, тэдний ажлын хариуцлагыг сайжруулахыг зөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )