Ням гаригийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 16

2012 оны 12 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 


цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн зүгийн нутгаар  хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи секундэд 4-9 метр. 18-20 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top