Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдөр энэ сарын 23-нд тохиосон. Энэ өдөр Хууль сахиулахын их сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр ЦЕГ-ын дарга асан хошууч генерал Д.Сандаг-Очирт “Хүндэт Доктор” цол олгож, хүндэтгэл үзүүлсэн байна. Хошууч генерал Д.Сандаг-Очирыг тус сургуулийн үйл ажиллагаа, эрдэм, шинжилгээний ажилд болон боловсролыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Хууль сахиулахын их сургуулийн анхны хүндэт доктор цол олгож байгаагаа тус сургуулийн захирал хэлсэн үгэндээ онцлоод эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсч баяр хүргэсэн юм. Эл өдөр доктор, хошууч генерал Д.Сандаг-Очир цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой сэдвээр тус сургуулийн эрдмийн зөвлөл, багш, оюутан сонсогч нарт мөн илтгэл тавьжээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )