Өнөөдөр Монгол Хятадын авто замын боомт хаагдах ажээ. Учир нь Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхийд зарлан тунхагласан өдрөө Хятадтай хиллэдэг газруудынхаа авто замын шалган нэвтрүүлэх боомтыг нээхгүй юм байна. Харин төмөр зам хуваарийн дагуу ажиллах аж. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу улсын чанартай, албан ёсны томоохон баяр наадмын үеэр манай хоёр улс харилцан хилээ хаадаг. Тиймээс Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Булган боомт болон замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомт ажиллахгүй юм байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )