Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 26

Нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс Хараа, Ерөө, Туул голын сав газраар 11-16 хэм, говийн бүс нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт 22 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top