“Торго-2012” загварын шоу өнөөдөр тайзнаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 24

Үндэсний хувцасны уламжлал, шинэчлэлийг хослуулан танилцуулдаг "Торго 2012" загварын шоу өнөөдөр "Мишээл экспо" төвд болно.

Хоёр цаг гаруй үргэлжлэх уг шоуны үеэр "Торго" салоны дизайнер О.Болдын уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй хувцас танилцуулахын зэрэгцээ үндэсний урлагийн тоглолтоор үргэлжлэх ажээ. “Торго загвар” ХХК-ны дизайнер О.Болдын уран сэтгэмжит загварыг Монгол шуудан компани марк болгон хэвлэлтэнд оруулаад байгаа юм. Уг марк нь дэлхийн 120 гаруй оронд ашиглагдах болсон нь бидний бас нэгэн бахархал болоод байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top