“Эх хэл бичиг” сэтгүүлийн нээлт болох гэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 24

“Эх хэл бичиг” сэтгүүлийн нээлт өнөөдөр 15 цагаас “Номуун гэрэл” төвд болох гэж байна.

Тус сэтгүүлийг “Эх хэлээ эрхэмлэх нийгэмлэг”-ээс эрхлэн гаргаж байгаа бөгөөд эрхлэгчээр Д.Цэрэнсодном, хариуцлагатай нарийн бичгээр Ц.Сумъяа, Ж.Ганбаяр нар ажиллаж байгаа юм байна. Сүүлийн жилүүдэд Монгол хэлний  ярианы болон бичгийн хэл алдагдаж гадаад үг хэллэг нэвтрээд буй. Иймд төрийн зүгээс ч хэд хэдэн хэлэлцүүлэг, хурал зохион байгуулж эхлээд байгаа. Эх хэл бичиг сэтгүүлийг Монгол хэлний эрдэмтэн багш нартай хамтран улирал тутамд гаргаж байх юм байна. Тухайлбал, сэтгүүлийн анхны дугаарт байгууллага аж ахуй нэгжийн хаяг сурталчилгааны самбар, хэл ярианы соёл, сэтгүүлчдийн ярианы болон бичгийн найруулга, хүүхдийн хэл яриа, өнөөгийн хэлний өнгө төрх, хэлний засаглал зэрэг сэдвийн хүрээнд дугаараа бэлтгэн хэвлүүлжээ. Сэтгүүлийн нээлтэд ирсэн хүн бүрт нэг дугаар бэлэг болгон өгөх болсон тухайгаа эрхлэгч Д.Цэрэнсодном мэдэгдээд байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top