С.Жавхлан гавьяат цолноосоо татгалзаж МУСТА болов

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

 

Өчигдөр болсон  Бадарчийн Магсаржавын “Хайранд мансуурсан аялгуу” уран бүтээлийн хүндэтгэлийн тоглолт дээр онцгой нэгэн үйл явдал болжээ. Монгол улсын гавьяат жүжигчин С.Жавхлан гавьяат цолноосоо татгалзаж цол тэмдгээ Бадарчийн Магсаржавт гардуулсан байна. Тэрбээр “Би Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдэгээсээ татгалзаж байна. Олон сайхан дууны хөгжмийг бичсэн миний уран бүтээлийн анд, ах маань гавьяат жүжигчин цол хүртэж амжаагүй байгаа нь энэ шагнал эзнээ олохгүй байгаагийн илрэл юм болов уу. Би энэ хүний бичсэн “Ээжийн чанасан цай” дууг дуулсан. Б.Магсаржав ахад байх ёстой гавьяат цол надад түрүүлж ирсэн нь учир дутагдалтай санагдсан тул энэ тэмдгээ түүний энгэрт зүүж өгмөөр байна. Надад энэ “гавьяат” гэх алдар хүнддэж байна. Харин  агуу хөгжмийн зохиолч ахад маань хөнгөдөх байх. Би  өнөөдрөөс эхлэн Соёлын тэргүүний ажилтан болж, Маагаа ах маань Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо” хэмээн зарласан нь цугласан олныг багагүй гайхшруулжээ.

Хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав нь “Ээжийн чанасан цай”, “Хуарангийн шөнө”, “Зүүдэн бороо”, “Насны намар”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Сүүн далай ээж”, “Сүслэн хайрлаж яваарай”, “Зүрхний уяа”  зэрэг монгол түмний сэтгэлд шингэсэн хэдэн арван дууны зохиогч аж.

Г.Энхтуяа



Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsatsaa(203.194.116.149) 2025 оны 03 сарын 13

eh ornoo gesen bodol setgel er hunii uujuu uhaan bii gej bodoj yawdag shoo , ulam tuilshralgui saruul uhaan oyun bodloor niit mongolchuuda yalgawarlgui ene heweer uudlun dewjeerei jawhlan aha minii setgeliin tsoohn hedhen uguulber.

1  |  0
tsatsaa(203.194.116.149) 2025 оны 03 сарын 13

dajgui shuu jawhlan ah , zarim humuusiig bodwol uneheerl saihn mongol er hun de

1  |  0
ARIUKA(103.10.21.98) 2025 оны 03 сарын 13

JABHLAN OORIIN EEJIIN CHANCAN ZAI DUGAAR OLOND TANIGDCAN UCHIRDUUG ZOHIOCON MAGCAR JABD OGON MASH IH BAYRLAJ BN JABHLAN ZOB CONGOLT HIICEN

1  |  0
Top