Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын эмнэлгийн хашаанд барьж буй Визард констракшн компанийн шинээр барьсан ашиглалтад ороод гурван сар болж байгаа ч өчигдөр чанараа харууллаа. Тодруулбал 12 давхар шар барилга буюу ХД-18 байрны айлуудын паар өчигдөр шөнө 04.00 цагт задарч олон цагийн турш их хэмжээний ус алджээ. Их хэмжээний ус алдсанаас цахилгааны гэмтэл гарч, цахилгаан тасарсан байна. Мөн гражид байсан автомашинууд 50 см өндөртэй усаар дүүрч олон иргэд эд хөрөнгөөрөө хохироод байна. Үүнээд гадна оршин суугчдын амьдарч байгаа байрны хана тааз, паркетан шал эвдэрч, эд хогшил нь сүйдсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )