УИХ-ын 2008 оны сонгуульд намууд өөрсдийнхөө PR менежерээр итгэл хүлээлгэсэн нэгнийг тавьсан байна. Харин намуудын итгэл хүлээлгэсэн хүн нь нэг хүн байсан бөгөөд сонгууль ямар болсныг уншигч та бүхэн мэдэж байгаа бизээ.
Харин энэ жилийн УИХ-ын сонгууль "өөр" болсон. Учир нь намууд өөрсдийнхөө сонгуулийн менежмент дээр чадварлаг залуусыг ажиллуулсан юм. Тэдгээрээс хамгийн чадварлаг сайн ажиллаж чадсан нь Ардчилсан нам. Тиймдээ ч ялалтыг ээлж дарааллан байгуулсаар байна. Тэгвэл тус намын сонгуулийн PR менежерүүдэд зааварчилгаа, зөвлөгөө өгч байсан залуус бол А.Ганбаатар, О.Чулуунбилэг нар юм.
Чадварлаг зөвлөхүүд хамтран “Сонгуулийн ялалтын стратеги” хэмээх сонгуулийн компанит ажлын менежент, сонгуулийн менежерийн хийх ажлын А-Я хүртэлхи бүхий л зөвлөгөөг уг номондоо багтаажээ. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны онолын хүрээнд бус улс төрийн менежментийн салбар ухааны хүрээнд сонгуулийн технологийн тухай хялбаршуулсан сурах бичиг юм.
Гарсан даруйдаа олонд саашаагдсан энэхүү номын талаар МУИС-ийн профессор Ц.Ганболд : : “Энэхүү номыг чөлөөт, шударга сонгууль явуулахад улс төрийн намуудын төлөвшил, сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагаа, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоо, хэвлэл мэдээллийн байгууллагууд гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэдгээрийн дотор сонгуулийн менежмент, сонгуулийн технологи чухал байр суурь эзэлдэг билээ. Сонгуулийн орчин үеийн технологийн талаар олон практикт тулгуурласан шинжлэх ухаанч хандлага зайлшгүй хэрэгтэй байдаг. Энэ шаардлага хангаж чадсан ном” хэмээн дүгнэсэн.
Улс төрийн практик онолыг тань дээшлүүлэхэд туслах энэхүү номыг уншигч та бүхэн бүх номын дэлгүүрээс худалдан авах боломжтой.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 2 )
The accident of finding this post has brhigtened my day
ene nomiig awj unshix gsn ym xaanas awx yy?