Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

11.00 цагаас НИТХ-ын дарга болон нийслэлийн бусад удирдлагууд утаа шүүгч суурилуулсан айл өрхүүдэд зочлон уг ажлын үр дүнг шалгана.

21.25 цагаас УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нарын халз мэтгэлцээн МҮОНТ-ийн “600 студи”-д болох бөгөөд орон даяар шууд дамжуулна.

08.30 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнд ”Гэрч, хохирогчийг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх эрхийг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт онол, практикийн бага хурал эхэллээ. Хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгуулж буй тус арга хэмжээнд шүүх, прокурор зэрэг төр захиргааны байгууллагууд, хууль, эрх зүйн сургалт явуулдаг сургуулиуд оролцож байна.

11.00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагдах хонхот бөмбөг, гар бөмбөгийн тэмцээний нээлт Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн байранд болно. Нээлтэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал оролцоно.

Хэвлэлийн хүрээлэнд:

11.00 цагаас НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага /ЮНЕСКО/-гийн дэмжлэгээр Монгол улсын дунд сургуульд Ардчиллын үнэт зүйлсийн нэг болох үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, түгээх зэрэг хэвлэл мэдээлэлтэй харилцах өсвөр үеийнхэний мэдлэг, чадварыг хөгжүүлэх нээлтийн үйл ажиллагааг Хэвлэлийн Хүрээлэн өөрийн байранд зохион байгуулна. 

13.00 цагаас Анод банкны хувьцаа эзэмшигчдийн хохирлыг тогтоолгүйгээр дараагийн долоо хоногийн эхнээс Шүүхээс банкны хувьцаа эзэмшигчдийг шүүн таслахаар болсон талаар Анод банкны хувьцаа эзэмшигчдийн түр хорооноос мэдээлэл хийнэ.

"Монгол ньюс" мэдээллийн төвд:

11.00 цагаас “Манлайбаатар ирээдүй” ТББ-аас 1990-ээд онд хоригдлууд өлсгөлөнгөөр үхэж хүний эрх ноцтой зөрчигдөж байсан талаар баримттай мэдээлэл хийнэ.

12.00 цагаас Дээд эрүүл мэндийн хүрээлэнгээс эрдэмтдийн “Билэг зүйн анхдугаар зөвлөгөөн” зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.

13.00 цагаас “Lady” ХХК-ийн 10 жилийн ойн хүрээнд “Imako consalting” институтээс зохион байгуулах “Байгууллагын чадавхийн хурдасгуур, сургалт зөвлөх үйлчилгээний хөгжилд шинэчлэл хэрэгтэй юү” арга хэмжээний талаарх мэдээллийг сонирхоорой.

14.00 цагаас Нийслэлийн оюутны нэгдсэн холбооноос нийслэлийн оюутнуудад тулгамдаж буй нийгмийн асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top