Цэрэг, цагдаагийнхан өндөржүүлсэн байдалд ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

 

Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн болж байгаатай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн болон албаны бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна.

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид сонгуулийн санал хураах өдөр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах, улсын онц чухал объектын харуул хамгаалалтад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, нийслэл, аймаг, сум орон нутгийн  санал авах байранд цагдаагийн З645 алба хаагчид /нийслэл хотод 2230 алба хаагч, хөдөө орон нутагт 1415 алба хаагч/ хэв журам сахиулж, аюулгүй байдлыг хамгаалж байна.

Мөн санал авах байрны орчим гудамж, талбайд цагдаагийн  машинт болон явган эргүүл хяналт тавин нийслэл, аймаг, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн жижүүрийн бие бүрэлдхүүнд сонгуулийн хуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн  тухай мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх ажилтан бэлэн байдалд ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top