Ж.Алтанцэцэгийн найр нижгэр болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

Дива нарын нэг, дуучин Ж.Алтанцэцэг өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ. Ингэснээр Монголын роп попынхны гавьяатын тоо нэгээр нэмсэн. Түүнийг энэ урлагт олон жил уран бүтээлээ туурвиж яваа чадалтай уран бүтээлчдийн нэг хэмээн олон хүн үнэлдэг болохоор энэ цолыг өгсөн нь нүдээ олсон шагнал болсон биз ээ. Тэрбээр тун удахгүй цолны найрыг тэмдэглэхээр зэхэж яваа аж. Найрандаа урлагийнхан болон найзуудаа урихаар их урилга тараах ч юм билээ. Түүнчлэн олон шинэ уран бүтээл хийж, үзэгчдэдээ томоохон хэмжээний тоглолтоороо бэлэг барих гэнэ.

У.Бодол

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top