2012 оны орон нутгийн ИТХ болон УИХ-ын нөхөн сонгуулийг сонгогчид “ухаантай” цахим үнэмлэхээр өгч байгаа. Харин хуучин үнэмлэх болон гадаад паспортоор санал өгөх боломжгүй юм. Тиймээс цахим үнэмлэхээ захиалсан ч авч амжаагүй иргэд өнөөдөр харъяа хороо, багийнхаа байранд очиж авах боломжтой. Өнөөдөр хороо, багуудаар иргэний цахим үнэмлэхийг 18:00 цаг хүртэл тарааж байгаа. Тиймээс иргэний цахим үнэмлэхээ авч сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Дашрамд дурьдахад иргэний цахим үнэмлэхний хэвлэлт 99.2 хувь, олголт 98 орчим хувьтай байгаа аж.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )