Манай улсын хувьд анх удаа орон нутгийн ИТХ болон УИХ-ын нөхөн сонгуулийг өвлийн улиралд сонгууль зохион байгуулж байна. Харин цаг агаарын байдлын хувьд хөдөө орон нутагт тийм ч таатай бус байгаа гэнэ. Өвөрхангай аймагт явган шуургатай байгааг орон нутгийн эх сурвалж мэдээллээ. Тиймээс тус аймгийн сонгуулийн хэсгийн хороод зам, даваа хаагдахаас сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай байгаа юм.
СЕХ-ноос орон нутгийн сонгуулийн хэсгийн хороодод даваа гүвээг хаахгүй байхад анхаарах, хэрвээ зам хаагдсан тохиолдолд явуулын хайрцгаар санал хураах зөвлөмжийг өгсөн байна. Явуулын хайрцгаар санал хураасан тохиолдолд болзошгүй зардал хэмээн нэмэлт төсвийг орон нутагт төсөвлөсөн гэдгийг СЕХ-ноос мэдээллээ.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )