Өчигдөр 12.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр давхар нийтийн байр шатжээ. Тус байранд нийт 18 өрөө байдаг бөгөөд 16 өрөөнд түрээслэгчид, үлдсэн 2 өрөөнд нь байрны эзэд суудаг байсан аж. Өнгөрсөн жилийн есдүгээр сард ашиглалтад орсон уг байрны нам даралтын зуух дэлбэрснээс үүдэн гал гарсан байж болзошгүй гэнэ. Уг байранд ихэвчлэн Булган аймгийн Гурванбулаг, Галуут сумын оюутнууд байдаг бөгөөд 50 орчим оюутан ийн орох оронгүй, өмссөн хувцастайгаа үлдсэн харамсалтай хэрэг болжээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )