Налайхын Хаан банкинд халдсан этгээдэд цаазаар авах ял оноолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

 

Нийслэлийн Налайх дүүрэгт орших “Хаан” банкны салбарт хүн барьцаалсан, галт зэвсэг хэрэглэн хүний аминд санаатайгаар хүрсэн А.Бат-Ялалтыг шүүх хурал Налайх дүүргийн шүүх танхимд боллоо. А.Бат-Ялалтыг бусдыг санаатайгаар буудан хөнөөж, банкаар үйлчлүүлж байсан иргэнийг гэмтээсэн, банкнаас зугатахдаа таксины жолоочийг айлган сүрдүүлж, барьцаалсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.13, 91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д зааснаар тус тус буруутгасан. Өчигдөр 11 цагт эхэлсэн тус шүүх хурлын шийдвэр 23:00 цагийн орчим гарсан бөгөөд гэмт этгээдэд ялын дээд хэмжээ болох цаазаар авах ял оноолоо.

Хэргийг эргэн сануулахад А.Бат-Ялалт нь Хаан банкны Налайх дүүрэг дэх салбарт 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр захирал н.Туяагийн өрөөнд орж барьцаалсан. Улмаар банкны захирлын нөхрийг нь буудан хөнөөсөн юм. Хэдийгээр талийгаачийг аврах гэж хотоос нарийн мэргэжлийн эмч нарын баг очиж хагалгаа хийсэн ч  амжилтгүй болсон билээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top