Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа Алтай, Хангайн уулсаар ахиухан цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
2012 оны 11 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Үүлэрхэг. Зарим газраар цас орно. Салхи говь болон зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч 8-10 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )