138 Монгол хүн гадаадад ял эдэлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

Өнөөдрийн байдлаар гадаадын аль нэг улсад ял эдэлж буй 138 иргэн байгаа гэнэ. Тэдгээрээс  26 нь хар тамхи зөөвөрлөсөн гэмт хэрэгт холбогдон ял эдэлж байгаа ажээ. Үүнээс БНХАУ-д 15, ОХУ-д 2, БНКазУ-д 2, Хонгконгт -7 иргэн ял эдэлж байна.

2012 онд хар тамхины хэрэгт холбогдсон 8 иргэний хэрэг  шүүх хурлаар орсон бөгөөд шийдвэр нь ирээгүй байгаа бол дөрвөн иргэний хэрэг үргэлжлүүлэн шалгагдаж байна. 

Хар тамхины хэргээр ял эдэлж буй иргэдээс 9 нь эмэгтэй, 17 нь эрэгтэй. Цаазаар авах ялтай-5, хугацаагүй хорих  ялтай-1,   5  хүртэлх жилийн  хорих ялтай-1, 5-10 жилийн хорих ялтай-4, 10-15 жилийн хорих-12, 15 –аас дээш жилийн хорих ялтай 3 иргэн байна.

 

2012 онд ОХУ-д 3 оюутан энэ төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж шүүхээр гэм буруугүй нь тогтоогдон сургуульдаа эргэн суралцсан. 2012 оны 10 дугаар сарын 1-нд Хорват Улсад 1 иргэн марихуан тээвэрлэсэн хэргээр саатуулагдан шалгагдаж байгааг эх сурвалж мэдээллээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top