Өнөөдөр “Даян дэлхийн хүүхдийн өдөр”

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

Одоогоос 23 жилийн өмнөх энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын гишүүн орнууд Хүүхдийн эрхийн тухай конвенцийг соёрхон баталсан бөгөөд Ерөнхий ассамблейгаас “Даян дэлхийн хүүхдийн өдөр” хэмээн тунхаглан, тэмдэглэж иржээ.

Энэхүү конвенц нь “дэлхийн 18 нас хүрээгүй хүүхэд багачууд, тэдний гэр бүлийн сайн сайхан амьдралыг баталгаажуулсан, эрхийг нь хамгаалах хууль эрх зүйн олон улсын хүний эрхийн баримт бичиг юм“ хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч болоод Хүүхдийн төлөө газрын төлөөллүүд онцоллоо. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүр суурь эрхээ эдлэж, шаардлагатай нөхцөлд хамгаалагдах бүрэн эрхтэй. Конвенцэд 193 орон нэгдсэн байдгаас манай улс эхний 10 дахь зөвшөөрсөн улс болсон аж. Өдгөө Монгол улсыг тус конвенцийн хүрээнд хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байгаад нь Засгийн газарт талархаж дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ. Мөн Засгийн газар ирэх жил Хүүхдийн эрхийн тухай конвенцийн тухай тайлангаа боловруулан Хүүхдийн эрхийн хороонд хүргүүлэх юм байна. Ингэснээр Олон улсын хамтын ажиллагааны өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүүхдийн сан дэмжлэг үзүүлэх боломжтой болно гэлээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top