Маргааш нийтийн тээвэр хуваарийн дагуу ажиллана

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20
Маргааш сонгуулийн өдөр. Орон нутгийн сонгуулийн энэ өдөр хэдийгээр бүх нийтийн амралтын өдөр ч гэлээ нийтийн тээврийн тухайд ажлын өдрийн хуваарийн дагуу ажиллана. Өөрөөр хэлбэл, 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өглөө 06.45 цагаас оройн 22.30 цаг хүртэл үндсэн 65 чиглэлд их багтаамжийн 893 автобус иргэдэд үйлчилнэ. Харин туслах 22 чиглэлд бага багтаамжийн 263 автобус, хот орчмын 20 чиглэлд 86, нийт 1156 тээврийн хэрэгсэл ердийн ажлын өдрийн хуваариар ажиллах юм.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top