А.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтыг өнөөдөр 11.00 цагаас шүүхээр болжээ.

Түүнд холбогдсон шүүх хурал энэ сарын 6-нд товлогдсон шүүгч солигдсон хэмээн өнөөдрийг хүртэл хойшлоод байсан. Харин өнөөдөр хурал Налайх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болох юм байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.7, 91.2.10,91.2.12, 91.2.13,91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д заасан найман зүйл ангиар буруутган шүүх юм. А.Бат-Ялалтыг банкинд их хэмжээний өртэй байснаас хэргийг үйлдсэн гэдэг ч мөрдөн байцаалтын шатанд тэрээр банкинд биш таньдаг гурван хүндээ өртэй байсан нь тогтоогдсон. Мөн А.Бат-Ялалтад буу бэлтгэж өгсөн гэх Дархан-Уул аймгийн иргэн Э-г сэжиглэн шалгаж байсан ч хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан аж. Харин өмнөх шүүх хурал дээр хохирогчдын талаас өмгөөлөгч болон ар гэрийнхэн А.Бат-Ялалтад ялын дээд хэмжээ онооно гэдэгт итгэж байгаа илэрхийлээд байв.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top