Өнөөдөр болох үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

14.00 цагаас Нийслэлийн иргэний танхимд Улаанбаатар хотын 2013 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлэг болно. Нийслэлийн санхүү, төрийн сан хариуцсан удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд оролцоно.

-Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц Монголын ард түмэнд зориулан айлдсан ”Очирваанийн абшиг”, ”Бодь мөрийн зэргийн тунгаамал алт” номын нээлт өнөөдөр болно.

11.00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 23 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс хүүхдийн эрхийн төлөө юу хийв, юу хийх вэ?” сэдвээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлэл хийнэ.

11.00 цагаас УПЕГ-ын видео хурлын танхимын нээлт болно.

09.00 цагаас НИТХ-ын өргөдөл гомдлын байнгын хороо хуралдаж иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар хэлэлцэнэ.

11.00  цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүүхдийг ивээх сангаас “Сайн засаглалд хүүхдийн оролцоо амин чухал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагаас "Тамирчны алдар" дууг мэдэхгүй хүн үгүй билээ. Тэгвэл уг дууны 25 жилийн ой удахгүй болох гэж буйтай холбогдуулан “Мөнгөн цагираг” клубээс хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал Спортын бэлтгэлийн төвийн дөрвөн давхрын хурлын танхимд болно.

15.00 цагаас Эрдэмтэн судлаачдын гурван үеийн уулзалт “Багшийн хөгжлийн ордон”-д болно. Энэ үеэр шинжлэх ухааны шилдэг 12 эрдэмтнийг шалгаруулан, тус бүр 4 сая төгрөгөөр урамшуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top