Монгол улсын Засгийн газар, Монгол банкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр”-ийг 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/166/А24 тоот тушаалаар баталсан.
Дэд хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдэд шинэ ургацын хүнсний улаанбуудай худалдан авахад хөнгөлөлттэй зээлийг олгох замаар гурилын жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцлийг тогтмол хангах зорилго бүхий “Гурилын үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Тус яамнаас дээрх хөнгөлөлттэй зээлийг авах сонирхол бүхий гурилын үйлдвэрүүдийг доорхи шалгуур үзүүлэлтээр шалгаруулж зээл олгоно. Үүнд
Хөнгөлөлттэй зээлд хамрагдах гурилын үйлдвэрүүдийг шалгаруулах шалгуур үзүүлэлт
Материалыг 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор ҮХААЯ-ны 504 тоот өрөөнд материалаа ирүүлсэн байх ёстой ажээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )