Lotus сургалтын төвийн захирал Н.Энхтуяа: Сувилахуйн ухаан, уул уурхайн англи хэлний сургалт одоогоор хаа ч байхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

-Танд амжилт хүсье. Монголд англи хэлний сургалтын төв олон шүү дээ. Танай сургалтын төв тэднээс юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Lotus сургалтын төвийн давуу тал нь сурах бичиг байгаа. Дэлхийд нэртэй Оксфордын их сургуулиас эрхлэн гаргасан, бүх насныханд зориулсан анхан шатнаас ахисан түвшин хүртэлх бүх сурах бичгийг манайд хэрэглэдэг. Сурах бичгийг Англи улсаас захиалж авчирсан. Ном, сурах бичиг суралцагчдад өөрт нь гарын авлага болж үлдэнэ. Энэ номуудыг олон жил судалж бичсэн миний дүрмийн номууд мөн суралцагчдад үнэ төлбөргүй олгогдоно. Энэ бол англи хэл сурахад ихээхэн нөлөөлнө. Хоёрдугаарт мэргэжлээрээ олон жил ажилласан, дадлага туршлагатай багш, харилцааны өндөр соёлтой, орчуулагч нар манайд ажилладаг. Гуравдугаарт Монгол Улсын Гавьяат багш Уртнасангийн өвөрмөц сургалт явагдана. Өгүүлэхүйн эрхтэн, хэл яриаг хөгжүүлэх хичээлийг Уртнасан багш заадаг. Уул уурхай, сувилахуй, бизнесийн англи хэлний сургалтын хөтөлбөр манайд давамгайлж, энэ төрлийн сургалтуудад хүмүүс ихээр хамрагддаг.
-Уул уурхай, сувилахуй, бизнесийн англи хэлний чанартай сургалт манайд үнэхээр үгүйлэгддэг шүү дээ. Яг энэ чиглэлээр дагнан суралцах хүмүүсийн хүсэл сонирхол нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан ихсэх хандлагатай байна?
-Энэ орон зайг олж харсан. Уул уурхай хөгжөөд, монгол орон дэлхий нийтийн анхаарлын төвд орчихлоо. Дотоодын их дээд сургуульд суралцаад, уул уурхай, сувилахуй, бизнесийн мэдлэг эзэмшсэн боловсон хүчнүүд эх орондоо төдийгүй, дэлхийн аль ч оронд ажилласан мэргэжлийн англи хэлээ төгс эзэмшсэн байх шаардлагатай. Сувилахуйн англи хэлний хөтөлбөрт хилийн чанадад ажиллаж, амьдрах сонирхолтой хүмүүс хамрагддаг. Сувилахуй гэдэг ухагдахуун өөрөө бүхэнд нээлттэй, мөн эрэлт хэрэгцээтэй. Харилцааны урлаг, энэрэнгүй үзлийг энэ хичээлээр давхар эзэмшинэ. Манайд сувилагчийн мэргэжлээр суралцсан хүмүүс дэлхийн аль ч оронд очоод ажиллахдаа ур чадвараар хэнд ч гологддоггүй. Харин англи хэлний мэдлэг дутмаг байдаг. Сувилахуйн англи хэлэнд суралцсан тохиолдолд гадаадад өндөр цалинтай ажил хийх боломжтой... Үргэлжлэлийн ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top