Шуурхай бүлэг 105 зургаан нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

ОБЕГ-ын дэргэд одоогоос зургаан жилийн өмнө Шуурхай бүлэг-105 байгуулагдаж байжээ. Тус бүлэг нь осол, байгалийн гамшигт үзэгдэл зэрэг бүхий л төрлийн дуудлагад явж ард түмний төлөө ажилладаг юм.

Байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл тус алба аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нийт 3687 удаагийн дуудлагаар ажиллаж 2075 хүнийг ослын газраас авран гаргаж, 1637 хүнийг эмнэлгийн байгууллагад хүргэн өгсөн байна.

Энэ бол тус бүлгийн аврагч, алба хаагчдын ур чадвар, байгуулсан гавъяа юм. Тус бүлгийн нийт албан хаагчид болох эх орны зоригт хөвгүүддээ ойн баярын мэнд хүргэе. 

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top