Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байсан монгол цэрэг нас барсан талаар зарим мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан билээ. Тодруулбал, Ховд аймгийн 123 дугаар ангид алба хааж байгаад Судан улс руу энхийг сахиулах журмаар тус улсад үүрэг гүйцэтгэж байсан 30-35 насны “М” зүрхний суурь өвчтэйгээсээ болж амиа алдсан гэж байв.
Харин амиа алдсан гэх цэргийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас албан ёсоор мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай өгөх аж. Хурал өнөөдөр 10.00 цагаас Зэвсэгт хүчний жанжин штабын байранд болох юм байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )