10.00 цагаас Зэвсэгт хүчин жанжин штабын байранд Судан улсад нас барсан цэргийн алба хаагчийн талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагаас МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхарт мэдээлэл хийнэ.
15.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан зарим иргэнийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасан билээ. Боловсрол, шинжлэх ухааны салбараас шагнал хүртсэн хүмүүсийн одон медалийг БШУ-ны сайд Л.Гантөмөр Багшийн хөгжлийн ордонд гардуулна.
14.50 цагаас ”Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх” сэдвээр Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг илтгэл тавина.
10.00 цагаас МАН-ын 19 Засаг даргын газрын наймааны баримтыг дэлгэнэ.
10.10 цагаас БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын дарга, ноён Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.
Хэвлэлийн хүрээлэнд:
11.00 цагаас Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс өөрсдийгөө Улсын дээд шүүхийн тоглоом боллоо гэж үзэж буй талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагаас Төрийн банкны зээлээр ”100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т хамрагдсан иргэд эхнээсээ хохирч эхэлсэн талаар мэдээлэл хийнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас Европын кино өдрүүдийн талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагаас M&G” констракшнаас “Шонхор тауэр” хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагт зориулсан усан паркийн цогцолбор байгуулах талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагаас Хан-Уул дүүргийн МАН-ын хорооноос мэдэгдэл гаргаснаа танилцуулна.
14.00 цагаас Чингэлтэй дүүргийн АН-аас сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )