ОНИГОО: Өөдгүй новш чинь тэгвэл өөрийгөө нисгэгч гээд байсан ш дээ...

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 17

 Нэг эр ходоодоо тайруулжээ. Хагалгааны дараа эмч үзээд:

-Та нэг сардаа юм идэж болохгүй. Тиймээс хүүхдийн шингэн будааг хошногоороо бургуйдаж оруулна шүү. Тэгээд сарын дараа хүрээд ир.
Сарын дараа нөгөө эр ирж байна гэнэ. Эмчийн өрөөнд зүгээр ч нэг орсонгүй бөгсөө ийш тийш хаялан их ямбатай орж ирж байна гэнэ.
-За бие зүгээр үү
-Зүгээрээр барах уу, маш сайн эмч ээ.
-Тэгвэл яагаад бөгсөө хаялаад байгаа юм бэ
- Аан,сая нэг найз маань таараад бохь өгсөн юм аа.

*******

Хүү минь тогтоож ав: Ухаантай хүн үргэлж юм болгонд эргэлздэг юм. Зөвхөн усан тэнэг хүн л ямар ч зүйлд зуун хувь итгэлтэй байдаг юм даа...
- Аав аа та тэгээд үүндээ бат итгэлтэй байна уу?
- Зуун хувь итгэж байна.

********

Вовка: -Өчигдөр манайд дээрэмчин ороод..
- Тэгээд яасан бэ, юуг чинь авсан байна?
- Нэг бичиг үлдээсэн байна лээ.
- Ямар?
- Ингэж амьдрахаар үхээч гээд...

*******

Мельбурн хотруу онгоц хөөрч байв. Энгийн суудалд сууж байсан нэгэн шаргал үст зорчигч бүсгүй урагш очин Нэгдүгээр зэрэглэлийн суудалд суухыг онгоцны үйлчлэгч бүсгүй хараад түүн дээр очин эргэж суудалдаа суухыг хүсэв.

Шаргал үст бүсгүй хариулав: “Би шаргал үстэй, Би хөөрхөн, Би Мельбурн явж байна, би эндээ л сууна" хэмээгээд хөдөлсөнгүй.

Үйлчлэгч бүсгүй аргагүйн эрхэнд туслах нисгэгч дээрээ очоод учрыг хэлтэл нисгэгч нь бүсгүй дээр очин энгийн суудалд бага мөнгө төлж суудаг, нэгдүгээр зэрглэл нь өндөр үнэтэй байдаг тул эргэж өөрийн суудалд сууна уу хэмээн хүсэв.

Шаргал үст бүсгүй хариулав: “Би шаргал үстэй, Би хөөрхөн, Би Мельбурн явж байна, би эндээ л сууна” хэмээн хөдөлсөнгүй.

Аргаа барсан туслах нисгэгч нь онгоц газардангуут шаргал үст бүсгүйг цагдаад барьж өгөхөөр занаад сууж байтал ахлах нисгэгч нь: “Би шаргал үст бүсгүйтэй гэрлэсэн, би очоод яриад үзье” хэмээн түүн дээр очтол удалгүй шаргал үст бүсгүй “Өө уучлаарай, би ёстой мэдсэнгүй” гээд босоод явчихав.

Онгоцны үйлчлэгч болон туслах нисгэгч хоёр гайхаад юу гэж хэлээд босгосныг асуув:

Нисгэгч хариулав: “Би түүнд нэгдүгээр зэрэглэл Мельбурн рүү нисэхгүй” гэж хэлсэн.

********

Зам дээр цагираг боов хэвтэж байв. Үнэг: 
-Өө муу шүүшиг гэж үнэрлэчихээд цааш шогшив. Цагираг боов араас нь: 
-Тэгж яривал би чиний дуртай өнхрүүш байна. Хүчиндүүлчихээд хэвтэж байна гэжээ.

********

Нэгэн эр жолооч болох шалгалт өгч байна. 
- Чи уулын замаар явж байна гэж бод. Нэг талд чинь хадан хясаа, нөгөө талд чинь өндөр эрэг. Зам дээр залуу хүүхэн, хөгшин эмгэн хоёр зогсч байна. Чи хэнийг нь дайрах вэ? 
- Мэдээж хэрэг залуу хүүхнийг аваад, эмгэнийг нь дайрна. 
- Залуу минь та жолооны үнэмлэх авч чадахгүй нь дээ. Тоормосоо гишгэх ёстой шүү дээ.

*******

Хоёр эм хулгана уулзаад ярилцаж байна гэнэ.

-Яанаа би өчигдөр ёстой тасархай хулганатай танилцсан. Лаг гоё гялалзсан үстэй, гялалзсан тас хар нүдтэй, гоё сэгсгэр сахалтай. Тэгээд бас ардаа хоёр далавчтай гээд л бодчих.
-Тэгвэл тэр чинь хулгана биш харин сарьсан багваахай л байна шүү дээ.
-Пөөх яанаа тийм үү, сарьсан багваахай гэнэ ээ? Өөдгүй новш чинь тэгвэл өөрийгөө нисгэгч гээд байсан ш дээ...

Бэлтгэсэн Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sandag(49.0.200.13) 2025 оны 03 сарын 13

ONIGOO::Elbegdorj Choijamts hamba 2 Londonii olimpd ochood hamtdaa delguur heschee Choi hamba usnii sam avch gene Elbegee hamba guai ta samaar yahnav gehed Cho hamba Elbegee bi chamaig huzuunii oroolt avahad chine duugai l bdag shuu gej genee

1  |  0
Top