Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагаас Монгол эмч нар төрөлхийн таг дүлий хүүхдийг сонгол, хэл яриатай болгож эхэлсэн тухай мэдээллийг эмч, мэргэжилтнүүд хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд
12.00 Хүүхдийн “Мөрөөдлийн үзэг” жүжгийн талаар уран бүтээлчид нь хэвлэлийн бага хурал зарлалаа.
13.00 Ховд аймаг дахь ашигт малтмалын зарим ордыг төрийн мэдэлд авах хүсэлтийг гаргасан болон бусад асуудлаар Засаг дарга Г.Нямдаваа мэдээлэл хийнэ.

Францын мэргэжилтнүүд Татварын албаны эрсдлийн 300 гаруй байцаагчид "Эрсдлийн зохицуулалт сэдвээр" ТЕГ-ын 8 давхарт сургалт явуулна.

14.00 цагт "Шинэ үеийн цэргийн сургалт бэлтгэлийн уламжлал, шинэчлэл" эрдэм шинжилгээний бага хурал ЗХЖШ-т болно. Арга хэмжээнд Зэвсэгт хүчний үе үеийн төлөөлөл оролцоно.

УИХ-д суудалтай албан болон албан бус бүлгийн хуралдаантай.


Хүүхдийн төлөө үндэсний газраас санаачлан “Хүүхдээ сонсъё” аяныг эхлүүлж байгаа бөгөөд 11.00 цагаас Монголын Хүүхдийн ордонд нээлтээ хийх гэж байна.


“Автобус 1” компанийн М-25 буюу “Баянхошуу-Ард” чиглэлийн том оврын автобуснууд өнөөдөр өглөөнөөс ажил хаяжээ.

Төрийн ордон- Иргэний танхимд
“Иргэдийн оролцооны үндэсний хөтөлбөр”-ийн талаар танилцуулга нээлттэй хэлэлцүүлэг болж байна.


Өнөөдөр 14 цагаас Хан-Уул дүүргийн Соёлын төвийн зааланд "Ард түмэн та хаан" хэрэглэгчийн форумын нээлт болох бөгөөд энэ өдөр Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцэнэ.

Бэлтгэсэн А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top