Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын тэмцээний тэргүүн байрын шагналт Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар, Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдийг тайзнаа амьдруулан анхны бие даасан талархлын тоглолтоо хийхээр болсон талаар яригдаж эхэллээ.
Энэхүү яриа ч үнэний ортой нь батлагдсан бөгөөд уран бүтээлчид маань аль хэдийнэ тоглолтын бэлтгэл ажилдаа орцгоосон гэнэ.
Тус тоглолтоороо дэлхийн сонгодог уран бүтээлүүдээс илүүтэйгээр монголд бас гайхалтай сонгодог бүтээлүүд бий гэдгийг батлан харуулах тэр гайхалтай дэлхийн хэмжээний бүтээлүүдийг үзэгчдэд ойлгуулж мэдрүүлэхээр “Монгол сонгодог”-ийг бэлтгэн толилуулахаар ажиллацгааж байгаа ажээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )