Улаанбаатарт 4-6 хэм хүйтэн

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 03

Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн зүгийн нутгаар өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top