МЗХ ядууст тусламжийн гараа сунгана

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 02

 Өвөл цаг ирж байна. Өдрөөс өдөрт хүйтний эрч чангаран, жихүүн салхи чих хацар хайрч эхэллээ. Хүн бүрт тэр бүрий өмсөөд байдаггүйгээс өгсүүлээд хэзээ ч өмсдөггүй хувцас байдаг. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд хүмүүс хэдхэн хувцсаа л ээлжилж өмссөөр бүтэн жилийг бардаг. Тиймээс “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”-ийн хүрээнд “Монголын Залуучуудын Холбоо”-ны дэргэдэх “Залуучуудын Хүмүүнлэгийн хороо”-ноос санаачлан “Бүгдээрээ дулаан өвөлжье!” аянг эхлүүлж 11-р сарын 1-ээс 4-ны өдрүүдэд фейсбүүкээр дамжуулан хувцас цуглуулж байна. Одоогийн байдлаар нийт 500 гаруй залуучууд дэмжин 50 орчим хайрцаг хувцас цуглараад байгаа аж. Эдгээр хувцсыг Биогийн хогийн цэгт амьдардаг хүмүүс, СХД-ийн алслагдсан өрхийн эмнэлэг, “Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг түр байр”, Хүүхдийн асрамжийн төвүүдээр бэлэглэх юм. Мөн энэхүү аяныг үргэлжлүүлэн Улаанбаатар хотын томоохон албан байгууллагууд, компаниуд болон төрийн бус байгууллагууд, яамдуудын үүдэнд хувцас цуглуулах хайрцаг байрлуулан 11 сарын 5-наас 14-ны өдрийг хүртэл амьдралын боломж доогуур хүүхэд, иргэдэд хуучин хувцасны хандив өрнүүлж хувцас цуглуулан бэлэглэх аяныг үргэлжлүүлэхээр болжээ. Хуучин өмсдөггүй хувцсаа бэлтгэсэн хайрцагт хийх, эсвэл хайрцаг байрлуулаагүй байгууллагууд өөрсдийн байгууллага дээрээ хувцас бэлэглэх аяныг өрнүүлж МЗХ-ны төв байрны 205 тоотод хувцсаа бэлэглэж болох юм байна шүү.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top