“Такт” продакшны бүтээл ”Би эмэгтэй хүн” нэртэй уран сайхны кино өчигдөр “Өргөө” кино театрт нээлтээ хийлээ. Тус бүтээл нь эмэгтэй хүний хатан ухаан, хатуу чанд сэтгэлийн хүч, гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээрийг харуулсан байв. Гол дүрд жүжигчин Б.Навчаа, П.Баттөр, А.Төгсбаяр болон загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг тогложээ. Кино даруухан, дуулгавартай, махлаг, тийм ч үзэсгэлэнтэй биш нэгэн бүсгүйн тухай өгүүлнэ.
Тэрбээр “Хайрын гоёл” нэртэй дизайнерын байгууллагад загвар зохион бүтээгчээр ажилладаг. Үг дуу цөөтэй, хэтэрхий даруухан болохоор түүнд “ноён” олон. Ажлынх нь хүн бүр түүнд “Тэрийг хий, энийг аваад ир” гэж тушаана. Гэвч тэрбээр огтхон ч “үгүй” гэхгүй. Энэ нь түүний дотоод сэтгэлийн мөн чанар юм. Хүнд муу санадаггүй тусархуу чанар нь түүнийг бусдын өмнө ноомой мэт харагдуулж байгаа нь тэр. Гэхдээ тэр өөрөө бусдад үнэгүй зарц мэт зүтгэж байна гэж өчүүхэн ч боддоггүй. Гэр бүлгүй болохоор ажил, гэрийн хооронд амьдралаа өнгөрөөнө. Тэгж явах зуур дэргэдүүрээ өнгөрөх олон сайхан бүсгүй гунхалдан өнгөрөхийг харах бүртээ яаж турахаа олж ядна.
Ингээд үл таних хүмүүсээс сонссон аргуудаа хэрэглэж, бассейнд явах, гүйх зэрэг бэлтгэл хийж биеэ зовооно. Гэвч тэр нь түүнд огтхон ч нөлөөлсөнгүй. Ингээд сэтгэлээр унаж явтал нэг өдөр түүн рүү Баттөр гэх нэгэн шалиг залуу дугаар андуурч залгаснаар сэтгэлд нь жаахан ч гэсэн гэгээ нэмэгдэнэ. Учир нь тэр залуу нэлээд хүүхэмсэг болохоор уулзах гэж өдрийн хэд залгана. Тэр ярих бүртээ “Сонин юу байна, сайхан бүсгүй минь” гэж өнөө шалиг зангаараа яриагаа эхэлнэ. Навчаад тэр залуугийн хоолойны өнгө ихэд таалагдсан болохоор залгах бүрт нь дуртай нь аргагүй ярина. Зарим үед хэзээ залгах бол гэсэн шиг хүлээдэг боллоо. Тэд уулзалгүй зөвхөн утсаар ярьсаар сар болжээ. Баттөр ярих бүртээ уулзах гэж гуйна. Харин Навчаа өөрийгөө үргэлж голдог болохоор түүнд таалагдахгүй гэхээс айж “Завгүй” гэсэн хариу өгсөөр сар болов. Ингээд Баттөр түүнийг ятгаж чадсаны эцэст сар гаруйн дараа Япон хоолны газар уулзахаар болно. Гэхдээ Навчаа урьд өдөр нь худалдаж авсан брэндийн хувцсаа өмсч хэрэндээ л дэгжрэв. Баттөр түүнийг жигтэйхэн их үзэсгэлэнтэй, гуалиг бүсгүй хэмээн төсөөлж байсан тул түүнийг орж ирэхэд төсөөлсөн эмэгтэй нь биш байсанд хүнд цохилтод орсон нь мэдээж.
Муугийн ёс биш Монголын ёс гэдгийн адил худлаа ч гэсэн мэнд мэдчихээд “Ариун цэврийн өрөө ороод ирье” гэх далимаар гарч одно. Ингээд Навчаа түүнийг ирэхийг хүлээсээр тус рестораныг хаатал сууж байгаад гарна. Гэр лүүгээ алхах үедээ “Би хэчнээн сайхан сэтгэлтэй байлаа ч гоо үзэсгэлэнтэй байж л намайг хүн тоох юм байна. Түүнээс биш одоо хэн ч биш юм байна” гэж бодно. Нулимс ч хүртэл унагана. Ингээд тэрбээр гоо сайхны хагалгаанд орохоор шийдлээ. Харин түүнийг хагалгааны дараа хэрхэн өөрчлөгдсөн, амьдрал нь хэрхэн өрнөхийг уншигч та тус киноноос үзээрэй. Тэд дараа нь уулзах болов уу?
Жүжигчин Б.Навчаа тус дүрээ 2004 оноос хойш судалсан гэсэн. Тэр хүн нь түүнтэй өдөр бүр тааралддаг нас ойролцоо нэгэн аж. Гэхдээ тэр бүсгүйг танихгүй болохоор эхлээд гаднаас нь ажигласан бол дараа нь дотор нь орохын тулд ярилцсан гэнэ билээ. Тэгж ч л энэ дүр гарч дээ. Б.Навчаагийн хувьд өмнө нь тоглосон кинонууддаа нэлээд “галзуу” дүрийг бүтээдэг байсан бол энэ удаад үзэгчдэд өөрийгөө өөр өнцгөөс харуулж чадсан нь бас л нэг онцлог боллоо.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 3 )
САЙН ЖҮЖИГЧИН ШҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ
end zarim neg hvmvvs arai heterhii yumaa ooriinhoo ajiliig hiigeed amjilttai yawj bhad yund ni ataarahaad bga yum be hvnii tsarai zus bie haa ta nart yamar hamaatai yum be uursduu eswel nawchaagaasaa door bgaa daa
та нар өжөрийгөө хичээ царайны сайхрнаар цай сүлэхгүй гэгчээр юу ч чадахгүй юмнууд. Навчаа царай муутай ч чадвартай жүжигчин та нар тийм сүрхий юм бол навчаа шиг жүжигчин болчихооч. юу чадахгүй************п ацаанууд