13.00 цагаас Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагва “Мэргэжлийн хяналтын өөрчлөлт шинэчлэлт” сэдвээр МХЕГ-ын хурлын танхимд уулзалт хийнэ. Уулзалтанд мэргэжлийн хяналтын улсын байцаагчид, мэргэжлийн холбоод, ТББ-уудын төлөөлөл, зарим яам, агентлаг, ЗГХЭГ-ын төлөөлөл болон иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдид оролцож, мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлт, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэнэ.
13.30 цагаас Нефть бүтээгдэхүүний үнэ, нөөцийн асуудлаар Уул уурхайн яам, Монголбанк, нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулах арга хэмжээ Уул уурхайн яаманд болно.
11.00 цагаас Улаанбаатар хотын 0 цэг дээр автозамынхан хүндэтгэл үзүүлнэ.
14.30 цагаас Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Уурхайчдын өдөрт зориулсан шилдэг шатарчдын рапид тэмцээн Монголын Залуучуудын холбооны байранд эхэлнэ. Тэмцээний нээлтэд Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцоно.
09.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт “Улаанбаатар хотод Ус, эрүүл ахуйн чиглэлээр баримталж байгаа бодлого чиглэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно. Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албан тушаалтнууд оролцоно.
11.00 цагаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цусаа хандивлана.
-Өнөөдөр МОХ-ны чуулга уулзалт болно. Уулзалтаар МОХ-ны ерөнхийлөгчийг сонгоно.
15.00 цагаас Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны 6 давхрын хурлын зааланд “Малын удмын сан, үүлдэр угсааг сайжруулах, малын ээмэгжүүлэлт” зэрэг сэдвээр мэргэжилтнүүдийн зөвлөгөөн болно.
12.00 цагаас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн ордны хуралдааны “Г” танхимд Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл нарын гишүүд хэвлэлийн бага хурал хийнэ.
11.00 цагаас Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Ард түмний их хуралдай” болох талаар мэдээлэл хийнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас Нийслэлийн биеийн тамир спортын газраас нийслэлийн 373 жилийн ойн хүрээнд “Спортлог Улаанбаатар” өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагаас Монголын мэдээллийн сайтуудын ассиоциац Португалийн сонины холбоотой хамтран ажиллах болсонтой холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
13.00 цагаас Дээд эрүүл мэндийн хүрээлэнгээс мөнхийн усанд барилдах аргыг Монгол хүн нээсэн талаар мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )