Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид хуралдана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

Өнөөдөр 10.00 цагаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдахаар болжээ. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэх аж.

- Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах
- Замын түгжрэлийг бууруулах талаар авсан арга хэмжээг үргэлжлүүлэх тухай
- Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах тухай
- 2011 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын тухай
- Нийслэлд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацааг сунгах тухай
- Хурлын хороо, дэд хороодын ажиллах журмын тухай

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu