Нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ой, нийслэлд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын иргэдийн сонирхлыг татах зорилгоор “UB Art Fair-2012” үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдрөөс 10-ныг хүртэл үргэлжлэхээр болжээ. Үзэсгэлэнд мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, уг салбарт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутан залуус, уран зураг, уран баримал, уран бичлэг, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлагийн чиглэлээр уран бүтээлээ идэвхитэй туурвиж буй уран бүтээлчид бүтээлүүдээ толилуулан, борлуулах юм.
Энэхүү үзэсгэлэн нь дзүрслэх урлагийн бүхий л салбар, уран бүтээлчдийг дэмжих, туршлага солилцих, хүүхэд залууст дүрслэх урлагийг таниулах, уран бүтээлээ нийтэд толилуулах зорилготой байна.
Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр бэлэг дурсгалыг соёлын утга агуулгаар хэрхэн баяжуулах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах аж. Үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, СУИС, Дүрслэх урлагийн сургууль, Дизайн парк, Урлагийн зөвлөл, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )