Клиник үхэл
Эрдэмтдийн тайлбарлаж буйгаар энэхүү үхэл нь цаг хугацааныхаа хувьд хоёр янз байдаг гэнэ. Эхний клиник үхэл нь 5-6 минут үргэлжилдэг бөгөөд энэхүү хугацаанд тархи амьдрах чадвараа хадгалж байдаг байна. Тиймээс энэ үед хүнийг буцаан амилуулж болох нь олон ч туршлагаар батлагдсан аж. Харин хоёр дахь нь дээрх хугацаанаас илүү олон цагаар үргэлжилдэг тохиолдол юм. Тэд өөрийн амьгүй биеийг хөндлөнгөөс харж, урт харанхуй хонгилоор явж, олон жилийн өмнө нөгөө ертөнцөд одсон төрөл төрөгсөдтэйгээ уулзсан хэмээн ярьдаг.
Ванга
Хоёр насандаа золгүй явдлаас болж ертөнцийг харах мэлмийгээ алдсан Ванга аажимдаа бусдын аж амьдралыг урьдчилан харах авьяастай болж эхэлсэн гэдэг. Дэлхийн II дайнд мордсон тосгоныхоо хүмүүсийн хүүхдүүдээс хэн нь амьд ирэх, аль нь дайны галд үрэгдэх вэ гэдгийг зуун хувийн үнэнтэйгээр хэлж байсан гэнэ. Зөгнөж хэлсэн бүхэн нь үнэнтэй нийцэх болсон Ванга эмгэнийг Болгарын Засгийн газар тусгай хамгаалалтад авч төрийн албан хаагч хэмээн үзэж байжээ.
51-р бүс
1994 онд “Ареа-51″ бүсээс холгүй оршдог Речел хотын иргэн Оливер Мейсон тэнгэрт асар том гэрэлтсэн бөмбөлөг харжээ. Бөмбөлөг газраас хэдэн зуун метрийн өндөрт тогтосхийснээ аажмаар унтарч эхлэв. Гэнэт баазын зүгээс бөмбөлөг дээр хүчтэй гэрэл тусгахад дахин хурц гэрэлтэж, асар их хурдтай дээш хөөрөн арилжээ. Остин хотын иргэд 1997 онд үүлгүй цэлмэг тэнгэрт гэнэт ер бусын үзэгдэл харжээ. Хэдэн нисдэг таваг асар хурдтай өмнөөс хойт зүг рүү элсэн цөл дээгүүр нисч байлаа.
Сүнс хий үзэгдэл
Сүнс гэж байдаг уу та итгэдэг үү? Үнэндээ бол хорвоо ертөнцөд юу ч санамсаргүй болдоггүй, харин нөгөө ертөнц буюу торсионы талбайн үүсгэсэн хүч нөлөөлдөг гэнэ. Эдгээр үзэгдлийн физик мөн чанарыг тайлахад одоогоор хүний мэдлэг хүрэлцэхгүй байна. Эрдэмтдийн баттай тодорхойлж чадсан ганц юм бол сүнсний жин. Хүн нас барсны дараа биеийн жин нь гурваас долоон грамм буурдаг аж. Тэгэхээр сүнс хэдийгээр нүдэнд үзэгдэхгүй ч гурван грамм жинтэй гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Сүнс квант гэрэл энерги гэхээс 3-21г жинтэй гэдэг ч юу л болдоо
сүнс үнэхээр байгаа хүний биед оршдог гэдэг нь тодорхой. харин хаанаас ирсэн мөн хашаа явах нь л бидний зайлшгүй мэдэх зүйлүүдийн нэг болоод байна. үүнийг мэдэхгүй амьдрал бол үнэхээр хоосон бөгөөд аймшигтай. арга зам үргэлж байдаг...