Байгууллагууд үйлчлүүлэгчдэдээ автомашины зогсоол гаргаж өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 24

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80 хувиас доошгүйг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоол болгон ашиглах нөхцөл бүрдүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нар, байгууллагуудын удирдлагууд, Замын цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн газарт зогсоолын талбайд хяналт тавьж ажиллахыг даалгажээ. Санаачилгыг Байгаль орчин, ногоон хөгжлийн  яам анх дэмжиж “хотын соёлыг хэрэгжүүлэхэд хамт олноороо үлгэр жишээ үзүүлэх”-ээр шийдвэрлэсэн тул өнөөдрөөс эхлэн автомашины зогсоолын талбайгаа иргэд, үйлчлүүлэгчиддээ чөлөөлж өгөөд байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu