Дэлхийн сор болсон урлагийн бүтээлүүдийг тайзнаа амилуулж үзэгчдийн талархлыг хүлээсэн авьяаслаг найруулагч бол Пара буюу Наранбаатар юм. Тэрээр жүжиг найруулахаас гадна дуулах, жүжиглэх, кино бүтээх гээд олон талын хүсэл сонирхолтой хөдөлмөрч нэгэн. Өчигдөр тэрээр УДЭТ-ийн ерөнхий найруулагч хэмээх нэр хүндтэй албан тушаалыг МУГЖ Найдандоржоос хүлээн авлаа. Найруулагч Б.Наранбаатар ажлаа хүлээж авмагцаа олон олон ажлуудыг ар араас нь төлөвлөсөн гэнэ. Тухайлбал Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгуудаар явж, 21 аймгийн иргэдэд соёлыг түгээхээр болжээ. Сонирхуулахад, тус театрын хоёрдугаар найруулагчаар МУГЖ Ч.Найдандорж болон Б.Баатар нар ажиллахаар болсон байна.
Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )